быстрый займ на карту
Үзсэн: 860

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын энэ оны анханы шуурхай зөвлөгөөн өнөөдөр/2020.01.08/ зохион байгуулагдлаа.

Шуурхай хуралдааныг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд угаарын хий мэдрэгчийг шаардлагтай айл өрхүүдэд тараах тооцоо судалгааг хийх, угаарын хийн ашиглалтын зааврын талаар бэлтгэл ажлыг хангах, сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх хүүхдүүдийн тоо өсөж байгаатай холбоотойгоор бүртгэгдсэн хэрэг дээр шуурхай арга хэмжээ авч ажиллан тайлагнах, зам тээврийн осол ихээр гарч буй уулзвар замуудын судалгааг хийж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хийх, авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллах, хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудад үүрэг өглөө.

Leave a Reply

  • Facebook