быстрый займ на карту
Үзсэн: 517

ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Чингэлтэй дүүргийн Шуурхай Штабын хуралдааныг 1 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж, гэр хорооллын айл өрхөд “УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ” төхөөрөмжийг хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол тодорхой үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Ахлах байцаагч Ц.Нарангэрэл оролцож төхөөрөмжийн ажиллах горимын талаар танилцуулсан бөгөөд гэр хорооллын 7-19 дүгээр хороодыг хариуцсан Нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын дарга нар болон 7-19 дүгээр хороодын Засаг дарга нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook