быстрый займ на карту
Үзсэн: 648

УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙГ АЙЛ, ӨРХҮҮДЭД СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 10 албан хаагч, дүүргийн ЗДТГ-аас 8 албан хаагч, Цагдаагийн газраас 2 албан хаагч, Онцгой байдлын хэлтсээс 62 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1 албан хаагч, хорооны Засаг даргын ажлын албанаас 20 албан хаагч, орон тооны бус 52 ажилчид нийт 155 албан хаагчид угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд гарын авлагын хамт тараан суурилуулан ажиллаж байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд цаг алдалгүй тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатайгаас гадна түргэн тусламж руу залгах нь зүйтэй юм. Ногоон гэрэл нь 30 секунт тутамд анивчих бөгөөд энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлдэг байна. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ.

Leave a Reply

  • Facebook