быстрый займ на карту
Үзсэн: 315

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248, дүүргийн Засаг даргын 2019 оны А/862 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэл 2020 оны оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09.00-19.00, Бямба гаригт 10.00-17.00, Ням гаригт 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Цэргийн бүртгэлийг 2020 онд зохион байгуулах ажлын хэсэг, дүүргийн хороодын Засаг дарга, ажлын албадын дарга, зохион байгуулагч, бусад албан хаагчидтай цэргийн бүртгэлийг явуулах талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын бие бүрэлдэхүүн сургалт, семинар зохион байгууллаа. Цэргийн бүртгэлийн үед ашиглах гарын авлага, сургалт сурталчилгааны материал хэрэгслийг хороодод хуваарилан өгөв.

Ажлын хэсгийн орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа цэргийн бүртгэлээр ажиллах томилгоот бүрэлдэхүүн тогтоосон цаг хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй иргэний танхимаа түшиглэн зохион байгуулах, төрийн болон албаны нууцын горимыг сахиж, санаачилгатай ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Мөн 2020 онд 18 нас хүрч цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авч байгаа залуучуудтай тодорхой ажил зохион байгуулах, оюутан цэрэгт хамрагдах бүрэлдэхүүний судалгааг тусад нь гаргах, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрөөр хаах иргэдийн судалгааг гаргах, цэргийн бүртгэл завсардсан иргэдийг торгууль, хариуцлага хүлээлгэхгүйгээр бүртгэлд хамруулахад анхаарахаар боллоо.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook