быстрый займ на карту
Үзсэн: 426

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга А.Сүхбат, УИХ-ын гишүүн Д.Мурат, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар Чингэлтэй дүүргээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав.

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл, инновацийн төв”-ийн сургалтын үйл ажиллагаа, угаарын хий мэдрэгч суурилуулсан өрх, шүүлтүүр суурилуулсан уурын зуухны үйл ажиллагаатай тус тус танилцаж иргэд, албан байгууллагуудын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook