быстрый займ на карту
Үзсэн: 480

“ХИЙН ШИЙДЭЛ” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргээс агаар,хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, иргэдэд бодит мэдээллийг хүргэх зорилготой хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч тодорхой үр дүнд хүрч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд 2018 оноос Улаанбаатар хотод “ХИЙН ШИЙДЭЛ” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа “ГАЗКОМ” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээлэл өгөх сургалтыг Чингэлтэй дүүргийн “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д 1 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон 1-19 дүгээр хороодын ИНХ-ын дарга нар, Засаг дарга нар, Ахмадын зөвлөлийн дарга нар, Иргэний танхимын ажилтнууд оролцсон бөгөөд “ГАЗКОМ” ХХК-ийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “ХИЙН ШИЙДЭЛ” төслийн үйл ажиллагаа, бодит үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook