быстрый займ на карту
Үзсэн: 150

 “ДӨЛ”-2020 ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН урьдчилсан ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл”-2020 тэмцээний удирдамжийн дагуу 2 дугаар шатны шалгаруулалтын урьдчилсан техникийн зөвлөгөөнийг 1 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тэмцээний техникийн зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, төлөвлөлт сургалтын офицер ахмад Н.Лхамжав болон дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дасгалжуулагч багш нар оролцлоо. Цэргийн штабаас цэрэг-спортын “Дөл”-2020 тэмцээний үеэр анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч, дасгалжуулагч багш нарын асуусан асуултад тайлбар хийж ажиллалаа. Баг тамирчид анги хамт олноороо оролцох бөгөөд энэ нь хамт олны гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэгдэх юм.

Цэрэг-спортын “Дөл”-2019  тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт 3 дугаар сарын 4-ний өдөр дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд, 3 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулагдана.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook