Зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 15.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн өдрийг угтан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн шинэчлэл, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор   “Дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Чингэлтэйд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахыг Тамгын газар /Б.Мөнхбат/-д даалгасугай.

2. Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг зөвлөгөөнд бүрэн хамруулах, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах, шагнаж урамшуулах ажлыг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс /Б.Мөнгөнсүх/, Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Д.Булган/, Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтэс /С.Тэгшжаргал/, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /Ц.Энхболд/, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв /С.Энхтайван/-т нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Мөнхбат /-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             Д. ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook