быстрый займ на карту
Үзсэн: 289

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шинэчлэгдсэн Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дүүргийн Татварын хэлтэстэй хамтран 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 16 томоохон зах худалдааны төвүүдийн удирдлагууд болон санхүүгийн албаны албан хаагчдад татварын шинэчлэл нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгөх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн үеэр Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд хотын стандарт, техник, зохицуулалтын баримт бичгийн эмхэтгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжилтэнд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний газруудын орчны тохижилт, эрүүл ахуйн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, стандартын талаар мэдээлэл өгч, хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган өглөө.

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook