ХОРООДЫН АЖЛЫН АЛБАДЫН ДАРГА, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, БУСАД АЛБАН ХААГЧИДТАЙ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248, дүүргийн Засаг даргын 2019 оны А/862 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэл 2020 оны оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 7-ны өдрийг дуустал зохион байгуулан явагдах ажлын хүрээнд хороодын албан хаагчидтай сургалт, семинар зохион байгууллаа.
Цэргийн бүртгэлийг 2020 онд зохион байгуулж явуулахтай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын бие бүрэлдэхүүн хороодын албан хаагчдад цэргийн бүртгэл явуулах журам, Батлан хамгаалахын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам, хорооны бүртгэлийн программ дээр ажиллах зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаа.
Ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цэргийн үүрэгтний 2020 оны бүртгэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулан явуулах, нууцын тухай хууль, дүрмийг мөрдлөг болгон ажиллаж цэргийн бүртгэлийн чанар, үр дүнг тооцож ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook