быстрый займ на карту
Үзсэн: 399

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр/2020.01.21/ зохион байгуулагдлаа.

Шуурхай хуралдааныг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас 2020 оныг “Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө зорилтууд тусгах, шуурхай зөвлөгөөнд хэлтэс, албадад өгч буй үүрэг даалгавар түүний хэрэгжилт болон биелэлтийг тайлагнахад анхаарч ажиллах, иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл түүний хор уршиг мөн Гэр бүлийн тухай хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлж мэдээллээр хангах, Сар шинийн баяр болохтой холбогдуулж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийн хүнсний худалдааны эрүүл аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ эрхлэх гэрээ, хариуцах орчны 50 метрийн зураглалыг танилцуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook