быстрый займ на карту
Үзсэн: 683

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ТАВИГДАХ ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах стандартууд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 70 гаруй аж ахуйн нэгж иргэдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шинэчлэн батлагдсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019”, “Хоолны газрын нэр томъёо MNS6777:2019” стандартууд, “Тохирлын баталгаанд хамрагдах журам” бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт, “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд батлагдсан “Гадна орчны тохижилт”,”Иж бүрэн гудамж”, “Орчны аюулгүй байдал” стандартуудыг танилцуулан цаашид гадна хаягжилт болон аж ахуйн нэгжийн гадна талбайн хариуцах 50 метрийн орчинд анхаарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Мөн удахгүй батлагдахаар хэлэлцэж буй “Хоолны газрын хүний нөөцөд тавигдах стандарт, шаардлага”, “Катеринг үйлчилгээнд тавих стандарт, шаардлага” стандартуудын төслийг танилцуулан хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн саналыг тусгахаар төслийг цахимаар хүргүүлэн ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook