быстрый займ на карту
Үзсэн: 224

“ЭХ ОРНОО МАГТАН ДУУЛЬЯ” ХҮҮХДИЙН ДУУНЫ УРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “ЭХ ОРНОО МАГТАН ДУУЛЬЯ” хүүхдийн дууны анхдугаар уралдааны дүүргийн шатны шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар оролцлоо.

Дүүргийн шалгаруулалтад ерөнхий боловсролын 14 сургуулийн 150 гаруй авъяаслаг хүүхэд багачууд өрсөлдсөнөөс тэргүүн байранд ерөнхий боловсролын Бадмаараг бүрэн дунд сургуулийн 11 а ангийн сурагч Э.Энхүүжин “Монголын тал нутаг” дуугаар,  дэд байранд 50 дугаар бүрэн дунд сургуулийн сурагчдын хамтлаг “Миний эх орон” дуугаар, гуравдугаар байранд 39 дүгээр бүрэн дунд сургуулийн 9а ангийн сурагч Г.Хулан “Монгол морь” дуугаар, тугсгай байруудад  140-р сургийлийн 2а ангийн Б.Номин-Эрдэнэ, 50-р сургуулийн 10г ангийн Б.Эмүжин, Бадмаараг сургуулийн 11 а ангийн Н.Элбэгзаяа, 23-р сургуулийн Хөх Монгол хамтлаг, 50-р сургуулийн 5а ангийн Б.Энхгэрэл, 39-р сургуулийн 9а ангийн Г.Хулан, 61-р сургуулийн 6а ангийн Б.Хулан нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook