быстрый займ на карту
Үзсэн: 524

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан үүрэг, чиглэлийн дагуу дүүргийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулах тухай А/42 дугаар захирамжаар томилгоожсон ажлын хэсгийн гишүүд дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, тусламж үйлчилгээний нөөцийг газар дээр нь очиж, үзэж танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар коронавирусээс урьдчилан сэргийлэх, түүний үйл ажиллагаанд хяналт тавих 2 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, тусгаарлах өрөөний бэлэн байдал, эм, тариа, халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн өмсгөл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, нөөцийг судлан үзэж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, эргэх холбоо мэдээллийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор холбоо харилцааны бэлэн байдлыг сайжруулахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook