быстрый займ на карту
Үзсэн: 577

ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн Үер, ус, хөлдөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Ч.Цогтбаяр, Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр, ажлын хэсгийн гишүүд болон Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин нар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн үерийн далангийн барилга байгууламж булгийн усаар дүүрч, хөлдөлт үүсч ойр орчмын айл өрх, иргэдийн эд хөрөнгөнд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж, хойшлуулашгүй арга хэмжээг авсан юм.

Тус ажилд дүүргийн мэргэжлийн анги болох Тохижилт үйлчилгээ ХХК-ны 1 автомашин, 2 ажилтан, ажлын хэсгээс 4 алба хаагч, хорооны ажлын албанаас 2 ажилтан ажиллаж, шинээр шуудуу татаж, хөлдсөн мөсийг зайлуулж, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook