быстрый займ на карту
Үзсэн: 157

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөртэй хамтран “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээгээр хүүхдийг үл хайхрах, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөх, цахим орчны халдлагаас хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 17, 37, 39, 49, 57, 61, 72, 117, 140, 46-р сургуулийн 6-12 дугаар ангийн 6889 хүүхдэд “Хүүхэд хамгаалал” видео хичээлээр мэдлэг олгож, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook