быстрый займ на карту
Үзсэн: 339

ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Дүүргийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу дүүргийн Үер, ус, хөлдөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Ч.Цогтбаяр, Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр, ажлын хэсгийн гишүүд 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн үерийн далангийн барилга байгууламж булгийн усаар дүүрч, хөлдөлт үүсч ойр орчмын айл өрх, иргэдийн эд хөрөнгөнд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг авч ажиллалаа.

Тус ажилд дүүргийн мэргэжлийн анги болох Тохижилт үйлчилгээ ХХК-ны 1 автомашин, 2 ажилтан, ажлын хэсгээс 4 алба хаагч, хорооны ажлын албанаас 2 ажилтан ажиллаж, шинээр шуудуу татаж, хөлдсөн мөсийг зайлуулж, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook