быстрый займ на карту
Үзсэн: 565

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх Ажлын хэсэг өнөөдөр дүүрэгт ажиллалаа. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг баталсан Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоол болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг баталсан нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан тус Ажлын хэсэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлсэн байдал, Иргэдийн оролцоотой хөгжлийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн, Байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, үндсэн үйл ажиллагааны бүтээмжийн байдал зэрэг 12 чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж ажиллаж байна.

Ажлын хэсгээс тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2019 оныг Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил болгон зорилт дэвшүүлж “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг 1-19 дүгээр хороодод өрнүүлж иргэд, албан байгууллагын 1000 гаруй санал, хүсэлтийг түргэн, шуурхай шийдвэрлэж, гэр хорооллын авто зам, цэцэрлэг, сургууль, олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөг, хөнгөн атлетик, спортын талбай бүхий “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” зэрэг томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд мөн ойжуулалт, ногоон байгууламжийн ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид анхаарах асуудлаар санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook