быстрый займ на карту
Үзсэн: 197

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн үүргийн биелэлтийн хэрэгжилтийг дүүргийн Засаг даргын 2020 оны А/02 дугаар захирамж, удирдамжийн  дагуу шалган туслах ажлыг зохион байгуулах юм.

Энэхүү батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ-шалгалтыг “Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн”, “Ашигт малтмал газрын тосны газар”, “Нийгмийн даатгалын ерөнхий газар”, “МОНЦАМЭ агентлаг”, “Засгийн газрын авто бааз”, “My car авто төв”, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”, “Тэнгис кино театр”, “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”, “Барилгын хөгжлийн төв”, “Зээлийн батлан даалтын сан”, “Үндэсний үнэт цаас ХХК”  гэсэн нийт 12 байгууллага хамрагдахаар шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Цэргийн штабаас тус байгууллагуудын менежер, хүний нөөцийн ажилтнуудад  мэргэшил, арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа Батлан хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж,  ажил үүргийн уялдааг хангаж, харилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook