быстрый займ на карту
Үзсэн: 791

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсан юм.

Мөн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах, томоохон худалдааны төвүүдийн махны худалдааны цэвэр аюулгүй байдал болон хог үүсмэл хог хаягдал дээр анхаарах, Хөрөнгө оруулгын мэдүүлэг өгдөг албан тушаалтнууд тогтсон цаг хугацаанд үнэн зөв мэдээллээ хүргүүлэх, байгууллагуудын цэвэрлэгээний 50 метрийн координатыг нарийвчлан тогтоож гэрээн дээр онцгой анхаарах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн бэлтгэл хангах, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгчилсэн халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хариуцсан халаалтын зуухны газруудыг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, сайжруулсан шахмал түлш борлуулж буй борлуулалтын цэгүүдийн тооцоог шалгах талаар үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook