быстрый займ на карту
Үзсэн: 170

ХҮНСЭЭР ХАНГАХ АЛБАНЫ МЭРГЭЖЛИЙН АНГИУДТАЙ “ХҮНСЭЭР ХАНГАХ” ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын бүрэлдэхүүний “Хүнсээр хангах алба”-ны төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн хэмжээнд тохиолдож болзошгүй байгалийн гамшиг, газар хөдлөлт, аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын үед голомтод ажиллаж байгаа шуурхай бүлэг, аврагчид, нэрвэгдэгсдийг хоол, хүнсээр хангах бэлтгэл ажлын бэлэн байдлыг ханган ажиллах холбогдох хууль, эрх зүйн заалтын дагуу зохион байгуулах, албанд өөрийн нөөцтэй байх зорилгоор хүнсээр хангах, мэргэжлийн ангийн болзошгүй гамшгийн үед хүнсний нөөцийн хэмжээг  2020 оны байдлаар тодорхойлох,  шинэчилсэн гэрээг байгууллаа. Тус мэргэжлийн ангиудад зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, супер маркет болон хүнсний үйлдвэр, томоохон хоол үйлдвэрлэлийн газруудын удирдлагууд оролцсон  юм.

Арга хэмжээний үеэр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган  “Хүнсээр хангах алба, хүн амын хүнсний хэрэгцээг тооцох аргачлал”, Онцгой байдлын хэлтсээс “Аж  ахуй нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй болох талаар мэдээлэл хийж  дүүргийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа 15 нэгж мэргэжлийн анги хамрууллаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook