быстрый займ на карту
Үзсэн: 356

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ АЖИЛЛАЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот удирдамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж, 1 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж ажиллалаа. Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар улсын ахлах байцаагчийн акт үйлдэн, 29 нэр төрлийн 93 ширхэг, 226.400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг Чингэлтэй дүүргийн Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook