быстрый займ на карту
Үзсэн: 1120

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОРООДОД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоол, төр засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар “Болзолт уралдаан зарлах тухай” захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан. “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр 7, 8 дугаар хороодод ажиллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тус хороодод үйл ажиллагаа эрхлэж буй байгууллагуудад очин орчны цэвэрлэгээний 50 метрийн гэрээтэй танилцаж мөн хөрсний усны халиа үүсч мөстлөг үүссэн газруудад ажиллан үүрэг чиглэл өглөө. Тус хороодод байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан хатуу түлшийг борлуулах борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, борлуулагчдын санал хүсэлтийг сонслоо. Түүнчлэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэсэн юм.

Leave a Reply

  • Facebook