быстрый займ на карту
Үзсэн: 118

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ 1 ДҮГЭЭР САРД 2615 ХҮҮХДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст хүүхдийн салбар нь 2020 оны 1 дүгээр сард давхардсан тоогоор нийт 2615 хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэж, лабораториор 6 төрлийн нийт 3545 шинжилгээ, дархлаажуулалтад сайн дурын /гепатит В/ вакцинд 412 хүн, дүүргийн хэмжээнд нийт 2908 хүүхэд товлолт вакцинд хамрагдлаа.
Мөн сэргээн засах кабинетаар цахилгаан эмчилгээнд 140 хүнд 536 удаа, утлага, бумба, бариа заслын эмчилгээнд 133 хүнд 446 удаа, хөдөлгөөн заслын эмчилгээнд 12 хүнд 203 удаа тус тус тусламж үйлчилгээг хүргэж ажилласан байна.

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ

Leave a Reply

  • Facebook