быстрый займ на карту
Үзсэн: 666

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТЭЛ ХИЙСЭН ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны А/107 дугаар Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан болж шинэ Коронавирусийн халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны байгууллага, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, Сууц өмчлөгчдийн холбооны харьяа орон сууцны байруудад тусгай зөвшөөрөл бүхий ариутгалын компаниудаар ариутгал, халдваргүйтэл хийлгэх, хяналт тавих, үр дүн тооцон ажиллах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Мөн тус ажлаар бохирдол ихтэй ТҮЦ, дугуй засвар, орон сууцны орц хонгил, хогийн цэг, цахилгаан шат зэрэгт ариутгалын ажил хийгдсэн эсэхэд давхар хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook