быстрый займ на карту
Үзсэн: 571

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй бүх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд, түлшний түгээлт, нийлүүлэлтийн явцтай танилцан ажиллаж байгаа билээ.

Хуваарийн дагуу дүүргийн 15, 16 дугаар хороодод байрлах  Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж борлуулагчдын санал, хүсэлтийг сонсон юм. Санал хүсэлтийг сонсох үеэр дүүргийн 16 дугаар хороо 30 дугаар борлуулалтын цэгийн борлуулагч Шүрэнчулуун “Манай цэгийн хувьд түлшээр тасарч байгаагүй тогтмол 10 тонныг захиалдаг сүүлийн үед 5 тонноор ирээд байгаа гэхдээ нэмэлтээр орой болгон 2.5 тонн ирдэг. Ерөнхийдөө өдөрт багадаа нийт 7.5 тоннын түлш буудаг. Худалдан авч буй иргэдийн хувьд өдөрт 6 шуудай нүүрсээ бөөндөнө авах хүсэлтэй байдаг” гэж байлаа.

Мөн Шинэ “Корона вирус”-ийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаатай холбоотойгоор уг вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, амны хаалт, гар ариутгагчийг өглөө.  


Leave a Reply

  • Facebook