быстрый займ на карту
Үзсэн: 359

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР  ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД БОЛОН ХОРООДЫН ГАМШГААС  ХАМГААЛАХ БҮЛГИЙН ГИШҮҮДЭД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗААВАРЧИЛГАА ӨГЛӨӨ

Гамшгаас хамгаалах тухай тухай Монгол Улсын хуулийн 16,3, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай”  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Анко” ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төвийн удирдлагуудад шинэ коронавирусийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, түрээслэгч, үйлчлүүлэгч нарт гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөмж өгч гарын авлага материал, амны хаалт тараан ажиллалаа.

Мөн дүүргийн 12, 19 дүгээр хорооны  Засаг дарга, ажлын алба, хэсгийн ахлагч нарт цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, гамшиг осол, гал түймэр, гоц халдварт өвчин,  бага насны хүүхдийг ахуйн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх  талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөмж өгч санамж, гарын авлага материал, амны хаалт тараан ажиллалаа.

ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСЭГ

Leave a Reply

  • Facebook