ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ДҮҮРГИЙН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16,3, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай”  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Номин тав трейд” ХХК-ийн Улсын их дэлгүүрийн Эрхлэгч М.Дэлгэрсүх, “Дакал фарма” ХХК-ийн “Алтай центер” худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Солонго, Нягтлан бодогч Х.Туяамаа, “Пийс тауэр” худалдааны төвийн ерөнхий менежер Б.Солонго, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хүчит шонхор” ХХК-ийн эрүүл ахуйч эмч С.Баялагмаа нартай уулзаж шинэ коронавирусийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх буй ажлын талаар санал солилцож, түрээслэгч, үйлчлүүлэгч нарт гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч 1000 гаруй санамж, гарын авлага материал, 400 ширхэг амны хаалт тараан ажиллаа.

ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСЭГ

 

Leave a Reply

  • Facebook