быстрый займ на карту
Үзсэн: 663

ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой комисс цаг үеийн байдлаар шуурхай хуралдаан зохион байгууллаа. Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны комиссын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал Нийслэлийн онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд батлагдсан хуваарийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд оролцлоо.

Мөн хуралдааны эхэнд томуу, томуу төстэй өвчний тархал, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

Дүүргийн Онцгой комисс Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбатын гаргасан 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдлээс  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/96 дугаар захирамжаар шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нэг удаагийн маск нийт 15.000 ширхэг, зөвлөмж 25.000 ширхэг, гар ариутгагч 1100 ширхгийг дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, 19 хороо, гамшгаас хамгаалах алба, томоохон зах худалдааны төв, мэргэжлийн ангиудад тарааж ажилласан билээ.

Leave a Reply

  • Facebook