быстрый займ на карту
Үзсэн: 230

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас Шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын шуурхай хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Батсүмбэрэл тодорхой асуудлаар комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Шуурхай хуралдаанд Дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн Орлогч Ахмад Б.Амандых цагийн байдлыг танилцуулж,мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook