быстрый займ на карту
Үзсэн: 315

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ГҮНТИЙН ДАВААНЫ БАЙНГЫН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны “Шинэ короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Батсүмбэрэл болон Дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Орлогч Б.Амандых, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Ц.Сугаржав, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Замын Цагдаагийн Хэлтсийн дарга Д.Ганболд, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар Нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой дүүргийн төсвөөр шинээр байгуулсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн давааны байнгын ажиллагаатай Хяналт шалгалтын постын үйл ажиллагаатай танилцаж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй Гамшгаас хамгаалах албаны албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook