быстрый займ на карту
Үзсэн: 282

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТЭЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой Комиссын 2020 оны 02-р сарын 17-ны өдрийн баталсан хуваарийн дагуу “Иргэд олон нийтийг шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, эргүүл жижүүрээр ажиллах байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах”-аар болсонтой холбогдуулан батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодод нийслэлийн 8 агентлаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх 19 хэлтэс, албад, хороодын Ажлын албаны алба хаагчид хүн ихээр цуглардаг зах худалдааны төвүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудын ариутгал, халдваргүйтгэл, орчны 50м цэвэрлэгээ, амны хаалт, гар ариутгалд хяналт тавьж Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажиллаж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Leave a Reply

  • Facebook