быстрый займ на карту
Үзсэн: 407

ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД ОНЦГОЙ ШАЛТГААНГҮЙГЭЭР ГАДААДАД ЗОРЧИХ, БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ МЭДЭГДЭЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дэлхийн зарим улс орнуудад дэгдээд байгаа шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Гадаад улс болон орон нутагт зорчихыг түр хориглох тухай” 02 дугаар тушаал гаргаж дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг гадаад улсад хувийн болон албан ажлаар 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, хөдөө орон нутагт баяр, амралтын өдрүүдэд хувийн ажлаар зорчихгүй байхыг мэдэгдэж байна.

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад зорчих зөвшөөрлийг дүүргийн Засаг даргын захирамж гаргаж шийдвэрлүүлэхийг дүүргийн хэлтэс, албадын дарга, бүх шатны сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook