быстрый займ на карту
Үзсэн: 523

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ХОРООДОД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Батсүмбэрэл болон Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол нар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 7,10,16,17,18,19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа болон түлшний нөөцлөлт, түгээлт, борлуулалтын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хорооны Засаг дарга нар, түлш борлуулагч нартай санал солилцлоо.

Сайжруулсан түлшний нийлүүлэлт сайжирч, борлуулалтын цэгүүдэд “Таван толгой түлш” ХХК нь гэрээний дагуу түлшээ нийлүүлж ажиллаж байгаа болон иргэд сайжруулсан түлшийг хэрэглэж сурсан бөгөөд утаа илт буурсан талаар борлуулагч нар ярьж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook