быстрый займ на карту
Үзсэн: 884

Гадаадад томилолтоор ажиллуулах тухай

2013 оны 10 дугаар сарын 09                        Дугаар А/288                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/153 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс, оронд томилолтоор ажиллах журам”-ын 3.1.2, 3.1.4 3.1.5, 3.2.5, 3.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Соо дүүрэгт Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд 16 дугаар хорооны Нийгмийн ажилтан Г.Оюунцэцэг, 8 дугаар хорооны Зохион байгуулагч Н.Доржпүрэв, 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан Л.Баярмаа нарыг оролцуулан томилсугай.

2. Г.Оюунцэцэг, Н.Доржпүрэв, Л.Баярмаа нарын гадаадад томилолтоор ажиллахтай холбогдсон зардалд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-т зөвшөөрсүгэй.

3. Батлагдсан удирдамжийн дагуу гадаадад томилолтоор ажилласан тухай тайлангаа ирсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан зохих журмын дагуу танилцуулахыг Г.Оюунцэцэг, Н.Доржпүрэв, Л.Баярмаа нарт тус тус даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                               Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook