быстрый займ на карту
Үзсэн: 693

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болж цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд мэдээлэл хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Хурлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын цаг үеийн мэдээллийг сонсож, комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгаврууд өгөв.

Хурлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа сунгагдсантай холбоотойгоор дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын бэлэн байдлыг хангаж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоох, хяналт тавих, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлэх, албан байгууллагуудын жижүүрийн үйл ажиллагаа, сахилга батыг сайтар хангах, хяналт тавих, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллаж буй иргэдийн эрүүл ахуйг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй маск үйлдвэрлэдэг байгууллагуудын судалгааг гаргаж хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, дүүргийн Онцгой комиссын гишүүдийн утасны бэлэн байдлыг хангах, цаашид Онцгой комисс хороодтой видео буюу цахим байдлаар хуралдах ажлын бэлтгэлийг хангаж дуусгах болон бусад үүрэг даалгавруудыг өглөө.

Leave a Reply

  • Facebook