быстрый займ на карту
Үзсэн: 586

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамж гарсантай холбогдуулан худалдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох болон ажиллах цагийг багасгах шийдвэр гарсан байна.

Үүнд:

  1. Баар /бүх төрлийн/
  2. Спорт, шашин, урлаг соёлын газар /Сүм хийд, мөргөлийн газар/
  3. Цанын бааз
  4. Заал
  5. Биллиард
  6. Саун
  7. Фитнесс
  8. Бүжиг, Иогийн клуб
  9. Амралт жуулчны бааз
  10. Дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоох, Ресторан, Кафе, Зоогийн газар /Сүлжээ хоолны газар/-ыг 22:00 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага та бүхэн захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдэгдье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook