“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ АЯН”-ЫГ ДЭМЖИЦГЭЭЕ 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө ар гэр, бие сэтгэлээ үл хайхран ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг эрсдэлээс хамгаалах, маск олгох зорилгоор “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд өрнүүлж байна.

Аяны хүрээнд та бүхний сэтгэл гарган оёсон маскийг Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Цагдаагийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын байцаагч нар, Төрийн албан хаагчид, сайжруулсан түлш савлах ажлыг хийж буй иргэдэд хүргэх тул аяныг дэмжин оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook