ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Сангийн Сайдын 2018 оны 228 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/11 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны А/86 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар иргэдээс санал авах үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Smart UB аппликейшн ашиглан зохион байгуулна. Иргэн та гар утсандаа Smart UB аппликейшныг татан суулгаж, цахим санал асуулгад оролцсоноор өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулга 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд явагдана.

Leave a Reply

  • Facebook