“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД МАНЛАЙЛАН ОРОЛЦЛОО

Шинэ төрлийн халдварт өвчин коронавирусын улмаас Монгол улс төдийгүй дэлхий нийтээрээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд төр засаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй ажилтан албан хаагчид, эрсдэлд өртөж болзошгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудыг амны хаалтаар хангах зорилготой “Сэтгэлийн тус багадахгүй” аяныг Чингэлтэй дүүргээс санаачлан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өрнүүлэн ажиллаж байна.

Тус аянд Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд идэвх санаачилга гарган оролцож, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1490 ширхэг амны хаалтыг хандивлаж, энэхүү аянд нэгдлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

Leave a Reply

  • Facebook