ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД “НАРАН ГРУПП” НЭГДЭЖ ОРОЛЦЛОО

Дэлхийн улс орнуудад Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин хурдацтай тархаж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой төр засаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр сэтгэл нэгдэн хамтран ажиллаж байна. Чингэлтэй дүүргээс санаачилсан “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг дэмжиж 3 дугаар сарын 4-ний өдөр “Наран групп”-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж 1560 ширхэг бактерийн эсрэг гарын саван хандивлаж, дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч богоод Шуурхай штабын дарга Ж.Чимэдцогзолд хүлээлгэн өгч оролцлоо. “Наран групп”-ын хандивласан энэхүү бүтээгдэхүүнийг “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах” Үндэсний хөтөлбөр, “Дүүргийн хөгжил-Өрхийн хөгжлөөс” Дэд хөтөлбөрт хамрагдаж буй 7 – 19 дүгээр хороодын Зорилтот бүлгийн 530 өрхөд хүргэх юм.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ…

 

 

Leave a Reply

  • Facebook