ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ АВЛАА

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийж ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргасан байна.

Leave a Reply

  • Facebook