ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” АЯНЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид, эрсдэлд өртөж болзошгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудыг амны хаалтаар хангах зорилготой “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг Чингэлтэй дүүргээс санаачлан өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий боловсролын 17,50,49,140,112,57,72,138,61,117 дугаар сургууль болон “Оюут” бүрэн дунд сургуулийн хамт олон аяны үйл ажиллагаанд нэгдэж 4500 ширхэг амны хаалт хандивласныг Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Галбадрах нар дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Чимэдцогзолд хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Leave a Reply

  • Facebook