АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах” төслийг Чингэлтэй дүүрэгт хариуцан ажиллах Ажлын хэсгийг хуралдуулж, тухайн байгууламжийг барих газрыг тодорхой болгох,холбогдох бусад асуудлаар Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол үүрэг чиглэл өглөө. Хуралдаанд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг болон холбогдох ажилтнууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook