ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ШАЛГАРЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Бүрэн хангалттай” биелүүлж 2019 оны ажлаараа хамт олноо хошуучлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан Засаг даргын Тамгын газар, Хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжлөл, шагналыг гардууллаа.

Өргөмжлөл, шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар гардуулсан бөгөөд Засаг дарга Н.Батсүмбэрэл нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж 2019 оны амжилтаа бататгаж 2020 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж иргэдийнхээ хөгжлийг дэмжсэн олон талт ажлуудыг зохион байгуулахыг хүсэн ерөөлөө.

Чингэлтэй дүүргийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн О.Батжаргал, үйлчлэгч Х.Цогтуяа, 7 дугаар хорооны Ажлын албаны дарга С.Нямжаргал, 13 дугаар хорооны Нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан, 10 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Цэвэгмэд, 16 дугаар хорооны “Тэгш Өлзий” ӨЭМТ-ийн дарга М.Пүрэвдорж, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийгмийн хэв журам сахиулах тасгийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Х.Отгонзаяа, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баярбат, Замын Цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.Түмэннасан, Татварын хэлтсийн Татвар орлогын тасгийн татварын улсын байцаагч Д.Даваажаргал, Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн төв Мэдрэлийн их эмч С.Хишигжаргал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бадамсүрэн, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийн жолооч Ц.Одгэрэл, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын байцаагч Г.Эрдэнэчимэг, 24 дүгээр сургуулийн Захирал Т.Нарантуяа, 33 дугаар цэцэрлэгийн Эрхлэгч Д.Мөнх-Амгалан нар шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook