НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН АР ГҮНТ ДЭХ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАЛАА

НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар Ар гүнт дэх шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч 6, хүрээлэн буй орчны цагдаа 2, Чингэлтэй дүүргийн замын цагдаа 4, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмч 2, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн офицер, ахлагч 2, Эргүүл хамгаалалтын газрын цагдаа 1 нийт үүрэг гүйцэтгэж буй 17 албан хаагчийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж, нэг удаагийн халуун хоол, аарц, чацарганаар үйлчилж, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарт нэн шаардлагатай байгаа гар ариутгагч 30 ширхэг, маск 50 ширхэгийг хүн нэг бүрт хүлээлгэн өгч үлдсэн гар ариутгагч, маскыг дараагийн өдрийн үүрэг гүйцэтгэх албан хаагч нарт үлдээлээ.

2020 оны 03 дугаар сарын 04-ны 18.00 цагийн байдлаар Ар гүнтийн постоор орсон тээврийн хэрэгсэл-515, орсон зорчигч-1260, гарсан тээврийн хэрэгсэл-622, гарсан зорчигч 1386 нэвтэрсэн ба орсон зорчигч бүрээр 16 асуулт бүхий “Зорчигчийн асуумжийн хуудас” бөглүүлж, биеийн халууныг хэмжин нэвтрүүлж байлаа.

Гарсан тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа зорчигчид “Зорчигчийн асуумжийн хуудас”-ийг өгч явуулж байгаа бөгөөд дараагийн постон дээр хуудсаа өгч нэвтрэх зохион байгуулалтайгаар ажиллаж байгаа хэмжээн тухайн өдрийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгийн жижүүр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар болон бусад үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид мэдээлэл өглөө.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook