ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ОНЛАЙН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай хурлыг онлайнаар зохион байгуулж дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл Онцгой комиссын гишүүд, 1-19 дүгээр хороодын Засаг дарга нар, хороодын Засаг даргын Ажлын албаны ажилтан албан хаагчдад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулж, холбогдох арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Хурлаар эрүүл мэндийн байгууллагууд шуурхай нөхцөлд ажиллах бэлэн байдлыг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний ачаалал үүсэж болзошгүй газруудад хяналтыг эрчимжүүлж, хөдөлгөөнийг сааруулах ажлыг зохион байгуулах, дүүргийн хэмжээнд ариутгал, халдавгүйтлийн ажлыг эрчимжүүлж сайтар зохион байгуулах, иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах үүднээс  ташаа мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлж албан ёсны мэдээ мэдээллээр хангах, нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид утас, холбооны бэлэн байдлыг хангаж ажиллах, хувийн болон байгууллагуудын ариун цэврийг сайтар сахиж ажиллах мөн дүүргийн гамшгаас хамгаалах албад гамшгийн үед ажиллах төлөвлөгөөнд Covid-19 өвчлөлийн үед ажиллах нэмэлт төлөвлөгөө тодотгол яаралтай оруулж танилцуулах талаар дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл даалгалаа.

Leave a Reply

  • Facebook