ДҮҮРГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ ТА БҮХЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХГҮЙГЭЭР ХУДАЛДААЛАХ ӨРГӨН БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА

Жижиг дунд, өрхийн  үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, борлуулалтын шинэ суваг нээх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх  зорилгоор 2015 оноос Чингэлтэй дүүргээс “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбар төвүүдийг нээж үйл ажиллагааны зардлыг дүүрэг тогтмол хариуцаж явуулснаар 1 тэрбум 102 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн өссөн дүнгээр борлуулагдсан байна.

Үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, олон өрхийн үйлдвэрлэгчдийг хамруулах зорилгоор Алтжин бөмбөгөр худалдааны төв дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” тасгийг өөртөө үйлчлэх болгон  өргөтгөж  зохион байгууллаа. Ингэснээр дүүргийн өрхийн үйлдвэрлэгч та бүхэн бараа бүтээгдэхүүнээ Алтжин бөмбөгөр дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” 1506 тоот тасагт  нэмүү өртөг шингээхгүйгээр худалдаалах өргөн боломж нээгдэж байна.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook