“СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ БАЙНА

Олон улсад шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин хурдацтай тархаж байгаа өнөө үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаанд төр засаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр сэтгэл нэгдэн хамтран ажиллаж байна.

Чингэлтэй дүүргээс санаачилсан “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” сайн үйлсийн аяныг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон 500 ширхэг амны хаалт хандивласныг тус хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Чингэлтэй дүүрэг дэх “Зүүний хүчний холбоо” ТББ-аас 1000 ширхэг амны хаалт хандивласныг тус байгууллагын Тэргүүлэгч О.Баттулга, Л.Баяржаргал нар Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Чимэдцогзол нарт хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Leave a Reply

  • Facebook