АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах” төслийг Чингэлтэй дүүрэгт хариуцан ажиллах Ажлын хэсгийг хуралдуулж, тухайн байгууламжийг барих газрыг тодорхой болгож, саналыг дээд байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг, дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан болон холбогдох ажилтнууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook